Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөллөө

Огноо: 2020-05-21

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө.

Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байжээ. 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба