Р.АМАРЖАРГАЛ: УЛС ОРНЫГ УДИРДАХ ХУУЧИН АРГА БАРИЛ ЯВАХАА БОЛЬЧИХЛОО

Улс орныг, ялангуяа макро ЭЗ-ийг удирдаж байсан хуучин арга барил чинь явахаа больчихлоо

-Хоёулаа  тогтолцооны гажиг гэсэн сэдэв рүүгээ эргээд оръё. Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш манайх 500 гаруй хууль баталсан гэж ярьж байна лээ. Гэтэл энэ олон хуулийн заалтууд Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байдаг. Зөрчилдлөө гэдгээ бүгд л тайлбарлах. Үүнийгээ нийгмийн зохицуулсан хуулийн зөрчил гэх том асуудал руу зориудаар чихээд байгаа нь хэр зэрэг зөв юм бэ?

-Богино хугацааны факторууд байж байна. Түүнийг анхааралтай авч үзэх ёстой л доо. Цаад талдаа урт хугацааны факторууд байгаа. Нэлээн объектив, түүхэн шинж чанартай. Өнөөдөр өрнөж байгаа үйл явдал чухам хаанаас эхтэй юм.Тав эсвэл 25, магадгүй 100 жилийн өмнө эхэлж явсаар өнөөдөр ийм байдлаар илрээд байгаа юм уу. Тэгэхээр том улс орнуудын жишээг бид харж үзэх ёстой юм. Хамгийн ойрын жишээ гэхэд 2007, 2009 оны хямралын тухай яръя. Эдийн засгийн тогтолцоо гэсэн загвар байсан. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ, гэхдээ эрчимтэй хөгжлийн замыг сонгож аваад экстенсив, интенсив зам дээр буюу технологид тулгуурлаад цааш явна гэсэн үг. Гэтэл тэр технологи нь үеэ өнгөрөөчихлөө. Аж үйлдвэрийн хувьсгалаар буюу 200-гаад жилийн өмнө эхэлсэн.

Бид хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. 25 жилийн өмнөх тэр хэмжээндээ л  сэтгээд байна. Тухайн үед сэлэм эргүүлээд орсон, одоо болтол сэлмээ эргүүлээд л явж байна. 

Одоо 200 гаруй жил өнгөрөөд үндсэндээ өөрийгөө шавхаад дуусч байна. Цоо шинэ технологи, цоо шинэ эдийн засгийн загварууд гарч ирсэн. Хятадын эдийн засаг яагаад хорин хэдэн жил их хүчтэй байсан бэ гэхээр хүний тоогоор “зодоод”, өргөжилтийн хэмнэлт гээд, нэгж бүтээгдэхүүний зардал нь хямдарснаас өрсөлдөх чадварыг бий болгосон. Гэтэл өнөөдөр тэр шаардлагагүй болж эхэллээ. Өнөөдөр АНУ-д үйлдвэрлэсэн нь Хятадад үйлдвэрлэснээс бараг хямд болчих гээд байна. Нөгөө Хятадад байсан томоохон үйлдвэрүүд, компаниудыг эргээд АНУ руу зөөж байна.

Үүнийг би яах гэж яриад байна вэ гэвэл бид өнөөдөр аливаа асуудалд богино хугацааны шийдэл олчихоод түүнийгээ болчихлоо гэж бодоод байна. Гэтэл бид ерөнхий циклээ харахгүй бол болохгүй. Нэг том эдийн засгийн циклээ дуусаад дараагийнх руу ороод ирлээ. Технологийн цоо шинэ орчин үүсчихээд байна. Энэ циклд тулгуурласан, тохирсон эдийн засгийн загвар байх ёстой юм. Ийм загварыг удирдаж чадах боловсон хүчин, бодлого, үйл ажиллагаа байх ёстой. Гэхдээ энэ  зөвхөн манайд бус дэлхий даяар тулгараад байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл, энэ улс орныг, ялангуяа макро эдийн засгийг удирдаж байсан тэр хуучин загваруудын арга барил чинь явахаа больчихлоо. Гэтэл “За яах вэ Үндсэн хуульд тийм өөрчлөлт оруулаад тэгээд явъя” гэсэн шийдлийн хүрээнд ярих гээд байна.  

-Улстөржсөн эдийн засгийн бодлого явуулснаас урт хугацааны хөгжлийн бодлогоо чөдөрлөөд байгаа юм биш үү. Хэчнээн хамтарч нийллээ ч дөрөв дөрвөн жилийн циклтэй бодлого явж байна. Та дээр хоёр хөрштэйгөө түншлэх хэрэгтэй, эдийн засаг, улс төрийнх нь бодлогыг харах ёстой гэлээ. Тухайлбал, Хятад гэхэд өөр бодлого барьж эхэллээ л дээ?  

-Тийм. Гэхдээ миний хэлээд байгаа санаа бол эдийн засгийн загвар, хөгжлийн салбарууд, технологийн суурь чинь өөрчлөгдчихлөө. Ийм нөхцөлд энэ улс орны эдийн засгийг удирддаг ямар механизм, арга зам байх ёстой вэ. Өмнө нь дөрвөн жилээр явж болдог л байсан байх.Гэтэл өнөөдөр энэ дөрвөн жилийн цикл болж байгаа юм уу, үгүй юу. Магадгүй нэг, хоёр жил эсвэл нэг сар байх ёстой юу. Эсвэл 10 жилээр ажиллах бололцоог нь хангаж өгөх ёстой юм уу. Хамгийн энгийн жишээ гэхэд, өнөөдөр хамгийн их хөрөнгө оруулалт орж ирж буй салбар бол хүний эд эрхтэн байна. Эхээс төрөхөд нь эд эснээс нь авч хэрэгцээтэй бүхнийг нь ургуулж хадгалж байна. Энэ шинжлэх ухааны, үйлдвэрлэлийн, эдийн засгийн маш том чиглэл. Тэгэхээр хүн бараг “үхэхээ” больчихно байна шүү дээ. Хэрэв хүн “үхэхээ” больчихвол эрүүл мэндийн, нийгмийн даатгалын тогтолцоо чинь яах юм. Сургалтын процесс, хэдэн настайдаа тэтгэвэрт гардаг болох, улсын төсөвт нийгмийн даатгалын зардал яаж тусах юм. Бүх зүйл өөрчлөгдөж, техник технологийн шийдлүүд тэс өөр болж байна. Түүнд тохирсон эдийн засгийн тогтолцоогоо бүрдүүлж чадахгүй сууж шүү дээ.

-Тэгэхээр манай улс төрчид, шийдвэр гаргагчид энэ бүх өөрчлөлтийг мэдэж байгаа хэр нь хэрэгжүүлэх бодлогогүй байна гэсэн үг үү?

-Бид хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. 25 жилийн өмнөх тэр хэмжээндээ л  сэтгээд байна. Тухайн үед сэлэм эргүүлээд орсон, одоо болтол сэлмээ эргүүлээд л явж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, манай хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн ердөө13-хан хувийг эзэлж байна. 25 жилийн өмнө улсын эдийн засгийн 1/3 байсан юм. Гэтэл уул уурхай, аж ахуй, үйлчилгээ, барилгын салбарыг хар. Энэ салбаруудын бүтэц дэлхий нийтийн технологийн хөгжлийг тодорхойлж байгаа технологийг ямар түвшинд илэрхийлж байна вэ. Улсын төсвийн мөнгө хуваарилалт 20, 30 жилийн өмнөх шигээ л байна.Сэтгэлгээний хувьд огт өөрчлөгдөөгүй, механикаар явсаар ирсэн.

Улстөрчид айл бүрт нэг үнээ, эрчүүдэд нэг эхнэр өгнө гэж “амлаж” ярьсаар л байна

-Сонгууль бүрийг хараад байхад төрийн эрхэм чанар алдагдаж байна. Хоёр хөрш шиг засаглалтай болно, эсвэл Казахстан руу хэлбийх, Хятадын шинэчлэлийг хуулбарлан дууриах хандлага бий болчихсон юм шиг ээ. Мэдээж хөрш зэргэлдээ байгаа улс орноо харалгүй яах вэ. Гэхдээ үүнд учир начир байх ёстой юм биш үү?

-Би үүнийг нэг их буруу гэж харахгүй байна. Ер нь хаана юу болж байна вэ гэдгийг харах ёстой. Биднээс илүү шийдэл олоод түүнийгээ хэрэгжүүлж байвал манайхан анзаарч байх ёстой. Өнөөдрийн хамгийн том асуудал бол удирдагч байхгүй явдал. Үндсэндээ удирдагч байхгүй улс болчихсон. Хэнийг удирдагч гэж хэлээд байгаа юм бол. Би үнэхээр нэрлэж чадахгүй байна. Удирдагч гэдэг бол өнөөдөр ямар асуудлууд байна, түүнээс яаж гарах юм, ирээдүйд ямар байх ёстойг хэлж чаддаг л байх ёстой. Үүнийгээ итгэл үнэмшилтэй хэлж чаддаг, хоёрдугаарт өөрөө итгэл даах хүн байх ёстой. Гэтэл тийм хүн манайд алга байна. Ямар гарц байна, үүнийг яаж шийдэх ёстой вэ гэдгийг хэлж чаддаг хүн алга байна шүү дээ. Би яагаад ингэж дүгнэв гэхээр бүгд дандаа хүнд таалагдах гээд байна. Өөрөөр хэлбэл, чиний сонсох гээд байгаа зүйлийг л хэлдэг. Чиний юу хүсээд байгааг ерөнхийдөө мэдрээд түүнд нь тааруулж хэлж байна. Ямар сайндаа айл бүрт нэг үнээ, эрчүүдэд нэг эхнэр өгнө гээд амладаг зүйлээ л амлаж байна шүү дээ.

Өнөөдрийн хамгийн том асуудал бол удирдагч байхгүй явдал. Үндсэндээ удирдагч байхгүй улс болчихсон. Хэнийг удирдагч гэж хэлээд байгаа юм бол. Би үнэхээр нэрлэж чадахгүй байна. Удирдагч гэдэг бол өнөөдөр ямар асуудлууд байна, түүнээс яаж гарах юм, ирээдүйд ямар байх ёстойг хэлж чаддаг л байх ёстой. Үүнийгээ итгэл үнэмшилтэй хэлж чаддаг, хоёрдугаарт өөрөө итгэл даах хүн байх ёстой. Гэтэл тийм хүн манайд алга байна.

Дарга, цэрэг нарын хэлж байгаа үг бүгд популизм. Хэлбэр нь жаахан ондоо болчихсон, савлаа, боодол, баглаа нь бага зэрэг өөрчлөгдсөн болохоос биш бусад нь нөгөө л амладаг зүйлс. Түс тас “Үгүй ээ, наадах чинь буруу найзуудаа, болохгүй байна. Энэ чинь зүгээр л мухардал руу яваад байна, чи өөрийгөө хуураад байна, боль наадахаа” гэж хэлээд аваад явах хэрэгтэй байна. Харамсалтай нь, тийм зүйл ярих гэхээр тэр дороо “буудуулчихаад” байгаа юм.

-Хариуцлага гэж бүгд ярьдаг. Та нэг удаа хариуцлага үүрье гэдгээ хэлсэн. Үүнийг гомдлоос үүдээд хэлсэн үү, эсвэл..?

-Ерөнхийдөө болохгүй байна гэдгийг би нэлээн дээр үеэс хэлж байсан. Хариуцлагын тогтолцоо гэдэг чинь ерөнхийдөө нэг л асуудал. Монголын нийгмийг аваад үзэхэд том том фундаменталын асуудлууд  байна. Нэг том асуудал нь төр өнөөдөр шударга ёсыг яаж хэрэгжүүлж байна. Эдийн засгийн тэгш бус байдал их хүчтэй болчихлоо. Үндсэндээ бид 1990 онд хувьсгалыг эхлүүлэхдээ дундаж давхаргыг бий болгоно гэж горьдож байсан. Маш хүчтэй, чинээлэг, баян тарган, дундаж давхаргатай болгоно. Тэр нь дээд доодсыг хооронд нь холбож  өгдөг. “Нуур амгалан бол нугас амар” гэгчээр нийгмийн тогтвортой байдлыг хангаж өгнө гэсэн тооцоон дээр тулгуурлаж явсан. 25 жил бужигнаж явсаар өнөөх дундаж давхаргыг бид бүрдүүлж чадсангүй. Баячууд бий юу гэвэл бий, нэлээн хол тасраад алга болсон баячууд ч байгаа. Доор нь маш хүндрэлтэй, хэцүүхэн байгаа хүмүүс маш олон болчихлоо. Энэ бол манай стратегийн том алдаа.

Үүнээс гадна улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд гарч ирсэн. Энэ нь хоорондоо эвлэршгүй тэмцэл байдаг юм байна гэдгийг хүмүүс мэдлээ.

-Хийх ёстой ажлыг нь хуваарилаад өгчих хэрэгтэй. Чи ложистикийг, чи цаашаа зарахыг нь ав гэвэл хоорондоо хэрэлдэхгүй. Эцэстээ энэ бол Монголын эрх ашиг гээд заагаад өгчихвөл бүлэглэлүүд “даврахгүй” юм шиг ээ?

-Тэгэхээр ямар асуудал үүсэх ёстой вэ гэхээр, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн хооронд "энхийн гэрээ" байгуулж чадах уу гэдэг асуудал байна шүү дээ. Хэрэв энхийн гэрээ байгуулж чадахгүй бол хоорондоо үзэлцээд цааш явахгүй юм байна.

Бид 1990 онд хувьсгалыг эхлүүлэхдээ дундаж давхаргыг бий болгоно гэж горьдож байсан. Маш хүчтэй, чинээлэг, баян тарган, дундаж давхаргатай болгоно. Тэр нь дээд доодсыг хооронд нь холбож  өгдөг. “Нуур амгалан бол нугас амар” гэгчээр нийгмийн тогтвортой байдлыг хангаж өгнө гэсэн тооцоон дээр тулгуурлаж явсан. 25 жил бужигнаж явсаар өнөөх дундаж давхаргыг бид бүрдүүлж чадсангүй.

Өөрсдөө ч өөрийгөө чөдөрлөж, нийгмээр ч тоглоод хаяна. Тэгэхээр ямар нэг байдлаар хоорондоо “Найзууд минь учраа ололцоно шүү. Ололцохгүй бол дэмий шүү” гэж хэлэх ёстой. Ингэхийн тулд засаглалын маш хүчтэй босоо тогтолцоотой байх ёстой. Гүйцэтгэлийн хэмжээнд ярьж байна гэсэн үг.

-Өрөөндөө авчирч загнана гэсэн үг үү?

-Тийм.

-Тэгэхээр популист гээд шуугиад “унах” байх даа?

-Өөр арга байхгүй. Зогсоож байгаад “Олон юм ярихгүй шүү. Чи үүнийг л хариуцна, чадвал хий, чадахгүй бол битгий олон юм ярь” гэж хэлээд маш хатуу чанд сахилга, дүрэм журамд оруулаад авч явах ёстой. Тэгэхгүйгээр эд нарт найдаад хоорондоо хэл амаа олоод эв зүйтэй явна гэдэг бүтэхгүй. Эд нар өөрсдөө сүйрчихээд, нийгмийг дараа нь эдийн засгаа сүйрүүлээд ойлгож магадгүй. Зарим нь ойлгох ч үгүй байх.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он