Үйлчилгээний заавар

 ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ:  

1. Та шинээр хэрэглэгч болох бол  www.member.mn  сайт руу нэвтэрч,  "Бүртгүүлэх"  товчийг дарж, анкет хэсгийг үнэн зөв бөглөж илгээнэ. 

2. Бүртгүүлэх хүсэлтээ илгээсний дараа та төлбөрөө шилжүүлнэ. Ингэхдээ гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа заавал бичнэ. 

3. Төлбөр шилжсэнээс хойш 24 цагийн дотор бүртгэл баталгаажиж, та нэвтрэх эрхтэй болно.

 

 ХЭРЭГЛЭГЧ БОЛСОН БОЛ ЯАЖ НЭВТРЭХ ВЭ? 

1. Та хэрэглэгч болсон бол  www.member.mn   сайтын  "Нэвтрэх"  товчлуур дээр дарна. 

2. Хэрэглэгчийн нэр, нууц үг гэсэн цонх гарч ирнэ. Хэрэглэгчийн нэр дээр бүртгүүлсэн "УТАСНЫ ДУГААР"-аа бичнэ. Нууц үг дээр бүртгүүлсэн "РД"-ынхаа зөвхөн тоонуудыг хийнэ. 

3. Та хэрэв нэг удаа хийгээд нэвтрээгүй тоогоо дахин шинээр, нэг нэгээр нь бичихгүй бол нэвтрэхгүй байх магадлалтай тул тоонуудаа копи паст хийлгүй, нэг нэгээр нь бичиж нэвтрээрэй. 

 

 САЙТААС ХЭРХЭН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ВЭ? 

1.  "БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ"  цэсэнд худалдан авах боломжтой үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнүүд байршина. 

2.  "БАЙГУУЛЛАГА ХӨНГӨЛӨЛТ"  цэсэнд үйлчлэх байгууллагууд болон танилцуулгууд байршина. Тус цэснээс та өөрийн үйлчлүүлэх байгууллагаа сонгож, очиж үйлчлүүлэх боломжтой юм. 

5.  "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ"  цэснээс та бүхэн ирээдүйд таны бизнест хөрөнгө оруулах боломжтой "Үндэсний хөрөнгө оруулагчдын зөвлөл"-ийн гишүүдтэй танилцах болно. Хөрөнгө оруулагчид цаашид хэчнээн төгрөгийн санхүүжилт олгох боломжтойгоо тус цэсэнд зарлана. 

6.  "МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ"  цэснээс та бүхэн манай компани болон хөтөлбөрийн зүгээс танд олгож буй боломжууд, зар мэдээлэл, тайлбар, үйл ажиллагааны талаар шинэ тутам мэдээлэлтэй танилцах боломжтой. 

 

 БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯАЖ ЗАХИАЛАХ ВЭ? 

1. Та нэвтэрснээр  "БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ"  цэснээс бараа  "ЗАХИАЛАХ"  товчийг дарж болно гэдгийг ойлгоорой. Нэвтэрч ороогүй бол тус товчлуур дарагдахгүй. 

2. Энэхүү цэснээс бараа үйлчилгээ захиалах тохиолдолд "Захиалах" товчийг дарж, "Бэлнээр төлөх" мөнгөө компанийн дансанд шилжүүлснээр захиалга баталгаажна. 

3. "Захиалах" товчийг дарснаар "Хүсэлт илгээгдсэн" гэх бичиг гарч ирэх бөгөөд мөнгөө компанийн дансанд шилжүүлсний дараа тус бичиг "Баталгаажсан" гэх үгээр солигдох болно. Энэ нь таны захиалга сая баталгаажлаа гэсэн үг юм. 

 

 БАЙГУУЛЛАГААР ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?  

1. "БАЙГУУЛЛАГА"  цэсэнд байршсан байгууллагууд нь үйлчилгээ үзүүлэхдээ төлбөрийн тодорхой хувийг цахим оноогоороо орлуулан төлбөр авах үүрэгтэй. 

2. Та тэдгээр байгууллага руу утсаар ярих болон хаягийн дагуу биеэр очин үйлчлүүлэх боломжтой. 

3. Байгууллагатай тооцоо хийхдээ та өөрийн нэвтрэх нэрээр нэвтэрсний дараа "Гүйлгээний код үүсгэх" буюу ТАН КОД ашиглан төлбөрийн тодорхой хувийг онооноосоо хасуулж, тооцоо хийнэ.

4. "Гүйлгээний код үүсгэх" гэх товчлуур таны нэвтэрсэн цонхонд байнга харагдах бөгөөд байгууллагатай тооцоо хийх үедээ тус товчлуурыг дарснаар танд 5 орон бүхий ТАН КОД гарч ирнэ. 

5. Энэхүү 5 орон бүхий ТАН КОД-оо тухай үйлчилгээ үзүүлж буй байгууллагадаа хэлснээр таны оноосоос хасалт хийнэ. 

6. Энэхүү 5 орон бүхий ТАН КОД нь таван минутын дараа автоматаар хүчингүй болох бөгөөд таниас өөр хүн  онооны гүйлгээ хийхээс хамгаалах болно. Дахин гүйлгээ хийх нөхцөлд танд шинээр ТАН КОД үүсгэгдэх болно. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он