Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30%-н хөнгөлөлт дуусахад 5 хоног үлдлээ

Огноо: 2019-09-26

Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв нь байгуулагдсан цагаасаа хойш 100.0 мянган автомашинд үйлчилгээ үзүүлсний талархал болгон нийт  Toyota, Lexus загварын бүх төрлийн автомашин эзэмшигчиддээ зориулан 9-р сарын дуустал хөдөлгүүрийн тос, тосны шүүрийн хамт 30%, Toyota-н үйлдвэрийн баталгаат сэлбэгэндээ 20% хөнгөлөлт үзүүлж байна. Хүйтний улирал айсуй энэ үед өвөл эхэлж оочер дараалал нэмэгдэхээс урьтаж автомашиныхаа өвлийн бэлтгэл, засвар үйлчилгээгээ хийлгэж амжаагүй байгаа хэрэглэгчдийг Таван Богд ХХК-г зорихыг урьж байна.

Таван Богд ХХК нь Toyota Motor Corporation-н Албан ёсны эрхтэйгээр  Монголын зах зээл дээрх Toyota болон Lexus загварын бүх төрлийн автомашинд чанартай засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор  орчин үеийн шийдэлтэй, тав тухтай орчинг бүрдүүлж, дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан Toyota-н мэргэшсэн сертификат бүхий инженер, техникийн ажилтнуудтай засвар үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байна.

Toyota-н засвар үйлчилгээний төв нь нэгэн зэрэг 20 автомашинд, өдөрт 160 автомашин хүлээж авах хүчин чадалтай, 50 гаруй инженер техникийн ажилчидтайгаар хэрэглэгч та бүхэнд өдөр бүр  09:00 – 21:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Toyota Land Cruiser автомашины дэлхийн нийтийн борлуулалт 10.0 сая ширхгийг давсан баярт мэдээг нийт Land Cruiser эзэмшигчиддээ дуулгаж байна.