Монголд анхны решепшн роботыг бүтээжээ

Огноо: 2019-09-26

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал өнөөдөр /2019.09.26/ Академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгээр нээлтээ хийж байна. Үзэсгэлэнд Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээсэн шинэлэг содон, иргэдэд хэрэгтэй, инновацийн бүтээлээ олон нийтэд дэлгэн, танилцуулж байв.


“Сайн байна уу”, “Тавтай морилно уу” хэмээн мэндчилэх решепшн роботыг анх удаа монгол эрдэмтэн судлаачид бүтээжээ. Энэ роботыг үйлчилгээний байгууллагад иргэдэд монгол хэлээр мэдээлэл өгч, угтан авах зорилгоор “Эй Ай” компанийн залуус бүтээн, хөгжүүлэлт хийж байгаа аж.