Улс төрчдийг өөрчлөгдөхийг хүлээх биш өөрсдийнхөө сонголтыг өөрчилье

Огноо: 2020-05-18

Сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй цувралын энэ дугаарт Япон улсад суралцаж буй Г.Эрдэнэзултай ярилцлаа. Тэрээр японы сэтгүүлч Икэгами Акирагийн “Залуучууд сонгуульд оролцсоноор” илтгэл, сонирхолтой судалгаа мэдээллийг хуваалцлаа. Мөн залуу сонгогчдын боловсролд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн юм. 

-Таны олон нийтийн сүлжээнд оруулсан “Би айж бас санаа зовж байна” гэсэн бичлэгийг үзлээ. Эх орныхоо юунд хамгийн их санаа зовж байна вэ?
-Би хүн судлаач мэргэжилтэй.( social cultural anthropologist) Хүн чинь том болох тусмаа амьдралд санаа зовох зүйл нь их болдог юм байна. Би улс төрийг улс төр гэж шууд утгаар биш олон нийт, ард түмэн гэж хардаг. Тийм ч учраас багаасаа нийгмийн идэвхтэй байсан. Бага байхад “Миний эх орон” гэж зохион бичлэг бичүүлдэг дээ.

Хамгийн өндөр үнээр ч худалдаж авч болдоггүй зүйл хүний сэтгэл байдаг. Үзэл бодол гэдэг нь таны сэтгэл. Тиймээс сэтгэлээ худалдвал өөрийгөө зарж байгаатай адил учир өнөөдөр, маргааш биш ирээдүйг харж сонголтоо хийгээрэй. 

Миний эх орон ийм сайхан, тайван амгалан гээд хүүхдийн төсөөлөлд бүх сайхан бүхэн буудаг. Би тэр л бичиж байсан шигээ эх орноо төсөөлсөөр ирсэн. Харин том болох тусам миний төсөөлөл замхарч, бид гашуун үнэнтэй нүүр тулж байгаа юм шиг санагддаг.

Өмнө нь Монголд байхад гадаадад байдаг найзууд утасдаж, Монголын тухай их асуудаг байсан. Юу болоод байгаа юм бэ, олон нийтийн сүлжээгээр дандаа л хар бараан мэдээлэл явах юм гээд л. Би ч нэг их юм боддоггүй байж.  Гэтэл энд ирсний дараа өнөөх найзуудтайгаа адилхан болсон. Учир нь бид хайрцаг дотроо байхдаа асуудлаа анзаардаггүй юм болов уу. Гаднаас нь харахаар үнэхээр их санаа зовнидог юм байна. Японд ирээд хамгийн түрүүнд нэг л зүйл дээр санаа алдаж байсан. Хичээлийн анхны өдөр ангийн хананд наасан дэлхийн газрын зургийг хараад …Дэлхийд өндөр хөгжилтэй, эдийн засгаараа тэргүүлдэг, соёл, ёс заншил нь бахархмаар…Энд бүгд урагшаа тэмүүлж амьдардаг юм шиг.

Ард иргэд нь манайхан шиг айхтар улс төрждөггүй, урдах ажлаа л хийнэ. Тэр жижигхэн нутаг дэвсгэр дээр яаж 123 саяулаа амьдарч чадаж байна аа … Гэтэл бид хажууд нь энэ том газар нутаг дээр 3 сая 500 мянган хүн яаж амьдарч байна. Үргэлж авлига, хээл хахууль, шударга бус явдал…3 сая 500 мянган иргэний 1.1 сая орчим нь хүүхэд, 1 сая орчим нь тэтгэврийн өндөр настнууд, 1 сая 500 орчим нь л ид хийж бүтээх хөдөлмөрийн насны залуус. Гэтэл яагаад улс төр, ажилгүйдэл, халамж ярьж суух ёстой гэж?

Хамгийн түрүүнд яагаад гэдэг асуулт л орж ирсэн. Яагаад бид өөрсдийн хүслээр хийж бүтээх, оролцох тэр боломж нь бүрдэхгүй байгаа юм бол. Бид мөрөөрөө амьдарч, улс төрөөс хамааралгүйгээр хийж бүтээж, хөгжиж, өв соёлоо үлдээж, олон зүйлд санаа зовохгүй урагшаа харж явах ёстой. Угтаа бол үүнийг төр нь хийж, зохицуулж, шийдвэрлэх ёстой юм болов уу.  Тиймээс ирээдүйн залуустаа ийм нийгмийг үлдээх вий гэдэгт би санаа зовниж байна.

-Залуусын улс төрийн оролцоо яагаад чухал гэж бодож байна вэ?
Нэгдүгээрт: Монгол улсын хүн амын ихэнх хувийг залуус эзэлдэг.
Хоёрдугаарт: Аливаа улсын хөгжлийг бүтээгч гол хүмүүс нь залуус. Тиймээс бид эх орондоо өөрчлөлт хийх маш том хүч юм.  Шуудхан хэлэхэд залуус бид улс төрөөс айдаг, залхдаг. Яагаад гэвэл Монголын улс төрийн бодлого гажсан буюу буруу тавигдсан юм шиг санагддаг.

Би ч удахгүй эх орондоо очиж өөрийнхөө “хэргийг гаргана”. Би эх орныхоо нэг эд эс нь юм.

Бохир улс төр  уламжлагдсанаас болж бид одоо ч энэ заваан зүйлтэй хутгалдах, бүр ярихаас ч дургүйлхэх болсон нь ажиглагдаж байна. Яг үнэндээ манайд ардчилал биш улс төрийн хаант засаглал оршсоор ирсэн. Тийм ч учраас залуус шүүмжлэгчийн байр сууринаас бус оролцогч, тэмцэгч байгаасай гэж хүсэж байна. Үүнийг өөрчлөх ганц зүйл нь сонгууль, залуусын оролцоо, иргэдийн идэвх юм. Би ч удахгүй эх орондоо очиж өөрийнхөө “хэргийг гаргана”. Яагаад гэвэл би өөрийгөө эх орныхоо эд эс нь гэж боддог. Дэлхийн хүн болох мөрөөдөлтэй хүмүүс олон ч би бол эх орныхоо сайн иргэн нь болохыг хүсдэг.

-Сонгуульд оролцоогүй залуусын 15 хувь нь улс төр сонирхдоггүй гэж хариулсан. Японд залуусын улс төрийн оролцоо ямар байдаг вэ?
-Япон улсад 1945 оноос 2016 он хүртэл сонгуулийн насны доод хязгаар 20 байсан. Залуусын улс төрийн оролцоо муу байна гэж дүгнэсэн тул 2016 оноос 18 болгон өөрчилсөн. Мөн залуусын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх төрийн шат дараалсан бодлого, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эрчимтэй явагдаж байна.

-Сонгуульд санал авахын тулд нэр дэвшигчдийн гаргадаг хамгийн зохисгүй үйлдэл юу вэ? 
-Мөнгө тараах явдал. 2012 онд иргэн бүрт 500 мянга, 2016 онд 1072 хувьцааны 300 ширхгийг нь нийт 300 мянган төгрөгөөр худалдан авч, 2020 онд хүүхдийн мөнгийг 100 мянга болголоо. Үнэхээр шоу хийдэг. Үүнийг мэдсээр байж бид хууртагдсаар л байх уу. Нэг шоу, жүжгийг олон үзэхээр улиг болдгийн нэгэн адилаар удахгүй бүх зүйлд цэг тавигдана. 
    
Хамгийн өндөр үнээр ч худалдаж авч болдоггүй зүйл хүний сэтгэл байдаг. Үзэл бодол гэдэг нь таны сэтгэл. Тиймээс сэтгэлээ худалдвал өөрийгөө зарж байгаатай адил учир өнөөдөр, маргааш биш ирээдүйг харж сонголтоо хийгээрэй. Өөрийгөө биш үр хүүхдээ бодож сонголтоо хийгээрэй. Сонгох эрх бол сонгогдох эрхээс ч илүү том эрх мэдэл шүү. 

-Хэрсүү сонгогч байхын тулд юуг чухалчлах ёстой гэж бодож байна вэ?
-Хэрсүү сонгогч байхын тулд би өөрийн үзэл баримтлалаа л чухалчилна. Би сонгогч хүнийхээ хувьд сонгогчийн боловсролыг илүүд үзнэ. Наанадаж миний амьдардаг тойрогт ямар нэр дэвшигч, юу хийж бүтээв, юу хийж хөгжүүлэх гэж байна, бусдаас ялгарах зүйл нь юу байна, мөрийн хөтөлбөр нь манай тойрогт хэрэгжихүйц байна уу зэрэг мэдээллийг тунгаана. 

БИ ДЭЛХИЙН ИРГЭН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЭХ ОРНЫХОО САЙН ИРГЭН БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА

-Судалгаагаар сонгуульд оролцоогүй залуусын 20 хувь нь итгэл хүлээсэн нам улс төрч байхгүй гэж хариулжээ. Үүн дээр таны бодол юу вэ?
-Хоолыг амталж үзэж байж амт нь шорвог, чихэрлэг, гашуун гэж хэлдэгтэй адил бид өөрсдөө жаахан ч гэсэн улс төрийг сонирхож байж энэ асуултад хариулах ёстой. Тийм ч учраас залуучуудыг шүүмжлэхээс илүү өөрсдийн оролцоог нэмэгдүүлээч гэж хүсэж байгаа юм.

Би санал асуулгад оролцохгүй байсан ч Их Британи улс Европын Холбооноос гарахгүй гэж олон хүмүүс бодоод саналаа өгөөгүй. 

Тэгээгүйгээс бидэнд улс төрийн гэрэл тусахгүй байна. Бидэнд зориулсан бодлого яригдахгүй байна. Өөрсдийнхөө алдааг үргэлж давтаад, шүүмжлээд суух л бидний эмгэнэл. Тиймээс одоо өөрчилье. Аав ээж, эмээ өвөөгийн үгэнд итгэж, эсвэл хэдэн цаасанд хууртаж саналаа өгөх биш насанд хүрсэн хүний хувьд бусдын нөлөөнд авталгүй, өөрийн жанжин шугамтай байж саналаа өгөөсэй. Улс төрчдийг өөрчлөгдөхийг хүлээж суух биш өөрсдийнхөө сонголтыг өөрчил. Бидэнд боловсролтой, эх орон ч сэтгэлтэй ухаалаг түшээд л хэрэгтэй.

-Мөн зарим залуус сонгуульд саналаа өгсөн ч юу ч өөрчлөгдөхгүй гэсэн бодолтой байх нь ажиглагддаг? Сонгох хүн алга, хэнийг ч сонгосон адилхан гээд л …
-Энэ асуултад би Японы алдартай сэтгүүлч Икэгами Акирагийн “Залуучууд сонгуульд оролцсоноор” илтгэлээс ишилье л дээ. Олон хүн сонгуульд оролцож саналаа өгөөд юу өөрчлөгдөнө гэж бодож байж мэдэх юм. Үнэхээр тийм юм гэж үү? Ялангуяа 2016 оны цөөн биш улсын сонгуулийн үр дүн, дэлхий дахины нөхцөл байдлыг харвал гайхмаар зүйл олон бий. Жишээ нь: Их Британи Европын Холбооноос гарах эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулсан. Иргэдийн ихэнх нь Европын Холбооноос гарахыг эсэргүүцэх нь мэдээж гэж хэлж болохоор байсан ч санал авахад Европын Холбооноос гарахыг зөвшөөрсөн санал нь зонхилов. Учир нь асуулгын өмнөх судалгаанд Английг Европын Холбооноос гарахыг эсэргүүцсэн нь давамгай байж л дээ.

Тиймээс “Би санал асуулгад оролцохгүй байсан ч Их Британи улс Европын Холбооноос гарахгүй гэж олон хүмүүс бодоод очоогүй. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос гарвал хэцүүднэ, Британи Европын Холбоонд байх ёстой гэсэн байр суурьтай иргэд санал өгөх эрхээ эдлээгүй. Тэдгээр хүмүүс санал асуулгын дүнг нээж үзээд хамгийн их гайхширсан. Яачихав аа. Ийм зүйл болно гэж бодоогүй. Бүх ард түмний санал дахин авъя гэцгээж байв. Бүх зүйл дууссаны дараа миний санал чухал байж гэдгийг ойлгож л дээ. Гэтэл аль хэдийн шийдэгдсэн тул Их Британи улсын ирээдүй хэрхэх бол хэмээн өнөөг хүртэл санаа зовнисоор байгаа хүмүүс маш олон. Их Британи Европын Холбооноос гарсан түүх ийм.